2018 оны 2 сарын 9

Видео файлд subtitle нэгтгэх

Салангид файл хэлбэртэй байгаа subtitle-ыг видео файлын видео трэктэй нэгтгэх болон тусдаа трэк хэлбэртэй байгаа subtitle-ыг тусдаа файл болгон хадгалах

Subtitle-г видео файлд хэн нэгэн арилгаж, өөрчилж чадахааргүйгээр нэгтгэх шаардлага заримдаа гардаг. Үүнийг дараах байдлаар хийж гүйцэтгэж болно.

  1. Handbrake програм ачаална.
  2. "Source" товчлуур дээр дарж видео файлаа нээнэ.
  3. "Subtitle List" таб улмаар "Add" товчлуур дарж subtitle бүхий файлаа заасны дараа "Burn into video" сонголтыг чагтална.
  4. Видео болон аудио кодек зэргээ зааж тохируулаад "Start Encoding" товчлуур дарна.

Хэрэв subtitle чинь тусдаа файл хэлбэртэй биш, өөрөөр хэлбэл видео файлтайгаа хамт түүний нэг трэк хэлбэртэй байгаа бол subtitle-аа салгаж авах шаардлагатай. Үүнд mkvtoolnix програм ашиглах боломжтой. Subtitle салгаж тусдаа файлд хадгалах тушаал нь

mkvextract tracks <your_video_file> <track_number>:<subtitle_file.srt>

байна. Subtitle агуулж буй трэкийн дугаарыг mkvinfo ашиглаж харах боломжтой.